Anaconda гэж юу вэ?
Сайн байцгаана уу? Дата анализийн Python хэлний хичээлийг сонгосон танд баярлалаа! Бид Python хэлийг ашиглан дата анализ хийхэд хэрэгтэй сангуудыг үзэх болно. Ингэхийн тулд бид орчингоо бэлдэх шаардлагатай. Python хэл нь ердийн зориулалт бүхий програмчлалын хэл юм.
Бидэнд кодоо бичих шаардлагатай текст бичигч хэрэгтэй. Энэ нь жишээ нь notepad, visual studio code ч юм уу байж болно. Гэхдээ дата аналистуудын хувьд олон сан ашиглах тул тэр сан нь цугтаа суусан шууд хэрэглэхэд тохиромжтой болгосон текст бичигч нь Anaconda гэх программын цугуулга дотор дагалдаж ирэх Jupyter Notebook юм. Anaconda-г суулгаснаар Python болон Jupyter Notebook (iPython) бүгд цөм дагалдаж ирнэ. Ингэснээр та Python болон Jupyter Notebook-г тусд нь суулгах шаардлагагүй юм. Aнх 2001 онд Fernando Perez колумб гаралтай америкийн физикч IPython гэгч веб хөтөч дээр програмаа бичиж, үр дүнг нь шууд тэр нүүрэн дээрээ гаргадаг Python-ний текст бичигчийг зохиосон бөгөөд зөвхөн Python хэлийг дэмждэг байв. 2015 онд Jupyter Notebook нэртэйгээр өөр нэгэн текст бичигч бичиж түүндээ IPython-г багтааж мөн нэмээд бусад хэлийг дэмждэг хэсгийг нэмж оруулжээ. Дэмжигч хэлнүүд нь Python, R, Julia, Haskell, Ruby юм. IPython-ний харагдац нь ийм байна. Харин Jupyter Notebook-ийн харагдац нь ийм байна.
0 сэтгэгдэл