Jupyter Notebook-ийг хэрхэн ашиглах вэ?

Одоо шинэ файл үүсгэе:

New гээд Python3-г сонгоно.

Ингэхэд шинэ таб дээр гарч ирэх ба энэ харагдаж байгаа цэнхэр хэсгийг cell гэж нэрлэнэ. cell дээр хулганаараа дарах үед ногоорч идэвхжинэ. Энэ дотор кодоо бичнэ. Жишээ нь:

print('Сайн уу Jupyter Notebook?')

гэж бичье. Run товч дээр даръя эсвэл alt+Enter Энэ үед:

Сайн уу Jupyter Notebook?

гэж хэвлээд шинэ cell үүсгэж байна. Дараагийн cell дээрээ дараад энэ кодыг бичье:

print('Сайн сайн уу?')

Одоо бүгдээрээ ctrl+Enter даръя. Энэ үед код ажиллаад шинэ cell үүссэнгүй. Хэрвээ shift+Enter-ээ дарвал шинэ cell үүсэж байна. Хэрвээ сүүлийн cell хэрэггүй бол тэр cell-ийнхээ урд хэсэг дээр дараад 2 удаа d үсэг дээр дарахад cell устана. Одоо харин [] доторх тоог ажиглавал 3 болсон байна. Энэ нь 3 дах удаад энэ cell-ийг дуудаж ажиллуулсан гэсэн үг. Эхний cell дээр дараад shift+Enter даръя. Тэгэхэд [] доторх тоо 4 болж өөрчилөгдөнө. Энэ нь 4 дэх удаагаа энэ cell-ийг дуудсан байна гэсэн үг. Cell-ийг ажиллуулалгүй тухайн cell-ийн дээр нь эсвэл доор нь нэмж болно. Ингэхийн тулд тухайн cell-ийнхээ урд хэсэг дээр дараад insert->insert cell above эсвэл a үсэг дээр дарахад тухайн cell-ийн урд нь шинэ cell үүснэ, харин insert->insert cell below эсвэл b дарвал хойно нь шинэ cell үүснэ. Үүссэн шинэ cell-ийнхээ урд хэсэг дээр дараад cell->cell Type->markdown эсвэл m үсэг (буюу markdown) дарвал cell маань код бичих зориулалттай биш харин зөвхөн текст зориулалттай болно. Markdown нь текстийг хэвжүүлэлтэй бичихэд хэрэглэдэг бөгөөд илүү дэлгэрэнгүйг: https://www.markdownguide.org/basic-syntax/ -ээс аваарай. #-тай бичиж байгаа нь том гарчиг гэсэн үг. Хэрвээ ## Хоёр дахь код гэвэл арай жижиг гарчиг болно.

Буцаагаад код бичих зориулалттай болгоё гэвэл cell->cell Type->code эсвэл y үсэг дарна. Одоо бүгдээрээ markdown хэлбэртэй болгоё. Ингэхийн тулд m даръя. Идэвхжүүлье. # Хоёр дахь код гэж бичье. Тэгээд shift+Enter даръя.

Одоо харин бүх үр дүнг нь цэвэрлэе:

Cell->All output->clear

Одоо бүх cell-ээ нэг нэгээр ажиллуулалгүйгээр бүгдийг нь дэс дараагаар ажиллуулъя гэвэл:

Cell->Run All

Бүх код ажилласан хэдий ч [] доторх тоо нэмэгдсээр байна. Үүнийг 0-лэе гэвэл:

Kernel-> Restart & Run All-г дарна.

Одоо Cell->Run All гэвэл шинээр үр дүн гарч ирж байна.

Энэ олон товчны даралтуудын утгыг бүгдийг нь нэг дороос харъя гэвэл:

Help-> Keyboard Shortcuts

гэж харж болно.

Зарим үед програм нь дуусахгүй эсвэл гацаад байвал: Kernel->Interrupt & Kernel->Restart

гэж болох юм. Хэрвээ Python-оос өөр хэл дээр хөгжүүлэлт хийх бол:

Kernel->Change kernel

гээд хэлээ сонгох юм.

Хэрвээ хажууд нь байгаа таб дээр дарвал Untitled.ipynb гэсэн файл байх ба энэ нь бидний саяын үүсгэсэн файл юм. ipynb өргөтгөл нь Jupyter Notebook-ийн өргөтгөл ба жирийн python хэлнийх py өргөтгөлтэй байдаг.

Одоо буцаад нөгөө таб дээрээ даръя, тэгээд Jupyter-ийн хажууд дахь Untitled гэсэн дээр дараад hello гэж бичээд Rename дээр дарна. Ингээд өмнөх таб руугаа буцах үед Untitled.ipynb маань hello.ipynb болсон байна. Энэ файл маань манай компьютер дээр яг хаана байгаа вэ гэдгийг харъя гэвэл: 'C:\Users\username.jupyter' windows дээр.

hello.ipynb ногоон өнгөтэй байгаа нь идэвхтэй ажиллаж байгаа гэсэн үг бөгөөд таб-ийг хааснаар идэвхгүй болохгүй харин File->Close and Halt-г сонгож идэвхгүй болгоно. Харин дахиж идэвхжүүлье гэвэл нөгөө таб дээрээсээ зүгээр энэ файл дээрээ дарахад асна.

Харин Jupyter Notebook-ийг унтраая гэвэл Quit товч дээр дарна.

За ингээд бүгдээрээ орчиноо бэлтгэлээ. Одоо хичээлдээ оръё.

Дуусгаад үргэлжлүүлнэ үү  
Хэлэлцүүлэг

0 сэтгэгдэл