1-1-1-05 Тайлбар
Асуулт 1
1 ширхэг 1 ширхэг гэрлийн унтраалгын төлөвийг илэрхийлж чадах 1 юм уу 0 гэсэн нэг оронтой мэдээллийн нэгжийг 1 байт(byte) гэнэ.
Хариy : Үгүй
1 ширхэг гэрлийн унтраалгын төлөвийг илэрхийлж чадах 1 юм уу 0 гэсэн нэг оронтой мэдээллийн нэгжийг 1 бит(bit) гэнэ. 1 byte нь 8 bitе цугт нь хэлэх юм. Энэхүү 1 byte нь хоёртын тооллын системээр 8 оронтой болох бөгөөд 1 byte-ийн мэдээллийн нэгжээр 28=256 төрлийн мэдээллийг илэрхийлж болох юм.
Асуулт 2
M гэх мэдээллийн хэмжигдэхүүнийг Micro гэж унших бөгөөд 1,000 дахин гэх утгагийг илэрхийлэх юм.
Хариу: Үгүй
M гэх мэдээллийн хэмжигдэхүүнийг Mega гэж унших бөгөөд 1,000,000 дахин гэх утгыг илэрхийлэх юм. Үүнээс гадна K、M、G、T、m、μ、n、p тэмдэгтүүдээр илэрхийлэх юм.
Асуулт 3
Дижитал гэдэг бол тасралттай утга авдаг хэмжээ (дискрит хэмжээ)-г хэлнэ.
Хариу : Тийм
CD-гээр сонсдог хөгжим нь Дижитал байдаг ч, энэ дижитал нь тасралттай утга л авдаг хэмжээ (дискрит хэмжээ)-г хэлдэг. Харин пянзаар сонсдог хөгжим нь Аналог байдаг ба энэ нь тасралтгүй утгыг хэлнэ.
Асуулт 4
Аналог сигналыг дижитал сигналд хувиргах үед хэлбэлзлийн чиглэлийг хэд хэд хуваагаад бүхэл тоон утга оноохыг түүвэрлэлт (Sampling) гэнэ.
Хариу: Үгүй
Түүвэрлэлт (Sampling) гэдэг нь Аналог сигналыг дижитал сигналд хувиргах үед, тогтсон хугацаагаар олон хэсэгт хувааж, тоон утга оноохыг хэлдэг.
Аналог сигналыг дижитал сигналд хувиргах үед хэлбэлзлийн чиглэлийг хэд хэд хуваагаад бүхэл тоон утга оноохыг квантчилал гэнэ.
Асуулт 5
Тасралтгүй утга болох Аналогийг шатлалтайгаар хэд хэд хуваагаад, тасралттай утга болох дижитал хэлбэр болгохыг, өөрөөр хэлбэл тоон утга оноохыг Дижиталчлах гэнэ.(A/D хөрвүүлэлт)
Хариу : Тийм
Дижиталчлахад Түүвэрлэлт, Квантчилал, Шифрлэх хийх шаардлагатай.
Түүвэрлэлт гэдэг нь Аналог сигналыг дижитал сигналд хувиргах үед, тогтсон хугацаагаар олон хэсэгт хувааж, тоон утга оноохыг хэлдэг. Харин энэхүү хуваасан хугацааг Түүвэрлэлтийн цикл гэдэг ба нэгж хугацаанд (жишээ нь 1 секунд)-энд хугацаанд хуваасныг Түүвэрлэлтийн циклийн давтамж гэнэ.
Түүвэрлэлтийн циклийн давтамж нь их байх тусам тэр хэрээрээ нарийн хэсэг болгон хуваасан гэсэн утгатай учраас, илүү өндөр чанарын дижитал сигнал болдог байна.
Квантчилал гэдэг маань Аналог сигналыг дижитал сигналд хувиргах үед хэлбэлзлийн чиглэлийг хэд хэд хуваагаад бүхэл тоон утга оноохыг хэлнэ.
Шифрлэх гэдэг маань дижитал өгөгдлийг өөр нэгэн дижитал өгөгдөл болгож хувиргахыг хэлдэг. Жишээ нь Квантчиллаар бүхэл тоон утга оноосон дижитал өгөгдөл хоёртын тоотын системийн дижитал өгөгдөлд хувиргахыг хэлнэ.
Асуулт 6
Үсэг, тоо, тэмдэг гэх мэтийг 7 оронтой хоёртын тооллын системд хуваарилсан үсгийн кодыг өргөтгөсөн UNIX код гэнэ.
Хариу: Үгүй
Үсэг, тоо, тэмдэг гэх мэтийг 7 оронтой хоёртын тооллын системд хуваарилсан үсгийн кодыг ASCII code гэнэ. Өргөтгөсөн UNIX код(EUC:Extended Unix Code)нь үйлдлийн системийн нэг төрөл бөгөөд UNIX дээр ханз гэх мэт үсэг( Multibyte үсэг)-г ашиглах боломжтой болгосон тэмдэгтийн кодыг хэлдэг.
0 сэтгэгдэл