Хичээлийн мэдээлэл

Түвшин: Анхан шат level

Хугацаа: 8 цаг time

Үзсэн: 164 student

Хичээлээр ямар мэдлэг олж авах вэ?


Танд АНУ-ийн Цахиурын Хөндийд хамгийн эрэлттэй хэлнүүдийн нэг болох Python хэлийг анхан шатнаас нь үзэх боломжийг олгож байна. Та энэхүү хэлийг үзсэнээр автоматжуулалт, хиймэл оюун ухаан, дата аналист, веб програмчлал зэрэгт ашиглах боломжтой.

Манай хичээлийг үзээд та бүх суурь ойлголтуудыг авах бөгөөд анхан шатнаас дунд шатны ихэнх хэсгийг хамруулсан болно. Дунд шатны ороогүй сэдэв нь олон урсгал, тоглоомын сантай ажиллах, тест бичих, автомат скрипт зэрэг юм. Эдгээр нь програмистуудын хувьд нилээн ахисан дунд шат байдаг тул оруулаагүй үлдээсэн болно.

Munkhtur

Сайн байна уу? Намайг Баярсайханы Мөнхтөр гэдэг.



Бидний амьдарч буй зуунд хүн төрөлхтөн компьютер-ийн шинжлэх ухааны ололт амжилтыг тун ихээр хүртэж буй билээ. Энэ ч утгаараа ганц манай улсад ч гэлтгүй дэлхий олон оронд софтверийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Тийм ч учраас бид өөрсдөө энэ эрэлтийг мэдэрч олон сайн программын мэдлэг бүхий Монголчуудыг бэлтгэх шаардлага байгаа юм.

Би та нарт цахиурын хөндийд эрэлттэй болоод байгаа Python хэлийг анхан шатнаас ахисан түвшин хүртэл хэрхэн яаж ашиглах талаар хүргэх гэж буйдаа таатай байна. Та бүхэн миний онлайн хичээлүүдийг сонирхон үзнэ үү.

Боловсрол:

- 2003-2010 Будапештийн Техникийн Их Сургуульд Мэдээлэл зүйн Инженер /Магистер/

Ажлын туршлага:

- 2010-2015 Nokia Siemens Networks компанид Софтвер Инженер

- 2015-2018 Ericsson компанид Софтвер Инженер

- Python хэлний PCAP сертификаттай

- 2017 оноос хойш Unimedia Solutions компанид Софтвер Инженер, Python хэлний багш

Хичээлийн хөтөлбөр

  Танилцуулга
Бэлнээр байгаа өдөр
өдөр элссэний дараа
  Анхан шат нэгдүгээр хэсэг (Нийт цаг: 03:27:28, Хичээлийн тоо: 28)
Бэлнээр байгаа өдөр
өдөр элссэний дараа
  Анхан шат хоёрдугаар хэсэг (Нийт цаг: 04:34:13, Хичээлийн тоо: 29)
Бэлнээр байгаа өдөр
өдөр элссэний дараа
  Дүгнэлт
Бэлнээр байгаа өдөр
өдөр элссэний дараа
  Bonus
Бэлнээр байгаа өдөр
өдөр элссэний дараа