Түгээмэл асуулт хариулт
- Би юу сурах вэ?
Python хэлний хичээлийн хувьд манай хичээлийг үзээд та бүх суурь ойлголтуудыг авах бөгөөд анхан шатнаас дунд шатны ихэнх хэсгийг хамруулсан болно. Дунд шатны ороогүй сэдэв нь олон урсгал, тоглоомын сантай ажиллах, тест бичих, автомат скрипт зэрэг юм. Эдгээр нь програмистуудын хувьд нилээн ахисан дунд шат байдаг тул оруулаагүй үлдээсэн болно.
- Дахиад хичээлүүд орох уу?
Цаашдаа шинэ шинэ сургалтууд тун удахгүй орно. Эдгээр нь ахисан түвшин буюу дата анализ, веб, хиймэл оюун ухааны сэдвүүд юм.
- Ямар хүмүүст зориулсан бэ?
Бидний зорилго бол суурь мэдлэггүй бөгөөд мэргэжлээ солих сонирхолтой эсвэл одоо шинээр сонирхож байгаа хүмүүст зориулсан юм.
- Танхимын сургалт байгаа юу?
Одоогийн цар тахлын нөхцөл байдлын улмаас танхимын сургалт явуулахгүй байгаа. Нөхцөл байдал сайжирвал явуулна.
- Багцууд хооронд ямар ялгаа байгаа вэ?
Багцууд нь хичээлийн агуулгын хувьд яг ижил бөгөөд зөвхөн таны аккаунт идэвхтэй байх хугацаагаараа ялгаатай. Хэрвээ та 1 жилийн багц авсан бол таны аккаунт идэвхжсэнээс хойш 1 жилийн дараа идэвхгүй болно гэсэн үг.
- Хүүхэд үзэх боломжтой юу? Боломжтой бол хэдэн насны хүүхэд үзвэл тохиромжтой вэ?
Манай хичээлүүд мэргэжлээ солих эсвэл энэ мэргэжлийг сонирхож байгаа хүмүүст зориулсан бөгөөд 14-с дээш насны хүүхдэд ойлгоход амар байх болов уу.
- Ном сурах бичиг байгаа юу?
Хичээл маань онлайн сургалт тул танд видёо бичлэг болон цахим сургалтын материалуудыг маань үзэх боломжтой.
- Бусад сургалтын төвөөс юугаараа онцлогтой вэ?
U-school нь дараах онцлох цанартай юм.
- Унгарт мэргэжил эзэмшиж, 10 гаруй жил IT салбарт ажилласан туршлагатай багшийн бэлтгэсэн хичээлийг бусад ижил төстэй хичээлээс илүү хямд үнээр авах боломжтой болж байгаа юм. Мөн оюутан, сурагчдад зориулсан тусгай үнийн төлөвлөгөөг гаргасанаараа онцлог, давуу талтай байгаа юм.
- Манай хичээл маань сэдэв бүрийг жижиглэн бэлдсэн байдаг бөгөөд 10 минутыг ч үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
- Хүссэн газраасаа хүссэн цагтаа хичээлээ үзэх боломжтой юм.
- Сургалтын төлбөрийн хувьд маш хэмнэлттэй, бага зардлаар туршлагатай мэргэжлийн багшаар заалгах боломжийг олгож байгаа юм.
- Үнэгүй хичээл байгаа юу?
Бид танилцуулга хэсгийг үнэ төлбөргүй үзэх боломжтой болгосон байгаа юм.
- Хэрхэн хичээлээ үзэх вэ?
Та дуртай үедээ хүссэн газраасаа интернет ашиглан https://uschool.mn сайт руу нэвтэрч үзэх боломжтой.
Дэлгэрэнгүйг:
https://uschool.mn/p/how-to-learn
- Төлбөрөө хэрхэн баталгаажуулах вэ?
Та өөрийн сонгосон хичээл дээр дарахад төлбөр төлөх зааврыг харах боломжтой.
Та өөрийн сонгосон хичээлийн төлбөрийг заасан данслуу шилжүүлснээр бид ажлын 8 цагийн дотор баталгаажуулан таны хичээлийн эрхийг идвэхжүүлснээр та хичээлээ үзэх боломжтой болох юм. /Бүх нийтийн амралт болон ажлын бус өдөр хийгдсэн төлбөрийн баталгаажуулалт нь дараагийн ажлын өдөр хийгдэнэ /
Гүйлгээний утга дээр алдаатай мэдээлэл оруулсан тохиолдолд баталгаажуулах боломжгүй болох тул хэрэв алдаатай оруулсан бол яаралтай бидэнтэй холбогдоно уу.
Дэлгэрэнгүйг:
https://uschool.mn/p/how-to-buy
- Аль багцыг сонгох вэ?
Манай хичээлүүд 3 сар , 6 сар, 1 жил гэсэн сонголттой байгаа бөгөөд та өөрт тохирсон хугацааг сонгон авч, үзэх боломжтой.
Та дуустал нь үзэхэд хэрэв та өдөрт 1 цаг гарган үзвэл 3 сард баттай дуусгана. Харин өдөр бүр сууж чадахгүй бол 6-12 сарынхыг санал болгож байна.
- Хичээлийг хуулбарлах, цааш хүмүүст тараасан тохиолдолд яах вэ?
Та манай хичээлүүдийг зөвшөөрөлгүйгээр татан авч бусдад худалдаж, тараан байршуулсан тохиолдолд Монголын Оюуны Өмчийн хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарна уу.
- Худалдаж авсан хичээлтэй холбоотой гомдол, санал, хүсэлт гаргахыг хүсвэл хаана хандах вэ?
Танд хичээлтэй холбоотой гомдол, санал, хүсэлт байгаа бол (88382855) утсанд эсвэл и-майл ([email protected]) хаягаар хандана уу.
- Сертификат яаж авах вэ?
Та сонгосон хийчээлээ бүрэн үзэж дуусгаар бидэнтэй холбогдоно уу. Таны хичээлийн явцийг шалгаж хариу илгээх болно.
Шинэчлэгдсэн огноо: 2020 оны 6-р сарын 30