Нууцлалын бодлого


U-school цахим сургууль (цаашид тус байгуулга гэх) хэрэглэгчийн нууцыг хүндэтгэж, хувийн мэдээллийг хамгаалах чухал үүрэг хүлээх болно. “Хувь хүний нууцийн тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж, хэрэглэгчийн нууцыг хамгаалахын тулд ажиллах болно.

Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах талаар

Хэрэглэгчээс хувийн мэдээлэл цуглуулах тохиолдолд урьдчилан хэрэглэх зориулалт гэх мэтийг тодорхой зааж, зохих хүрээнд цуглуулна. Олж авсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Тус байгуулга нь дараах зорилго болон үүнтэй холбоотой зорилгоос бусад тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй. 

•    Тус байгуулгын үйлчилгээ үзүүлэх, сайжруулах, хөгжүүлэх зорилгоор 

•    Хэрэглэгчид үйлчилгээг саадгүй ашиглахад туслах зорилгоор 

•    Тус байгуулгийн үйлчилгээг ашиглах талаархи статистик мэдээллийг бий болгох, сайжруулах зорилгоор 

•    Хэрэглэгчээс ирэх асуултанд хариу өгөх зорилгоор 

•    Бидний үзүүлж буй үйлчилгээ эсвэл шинээр гаргах үйлчилгээний талаар санал асуулга явуулах зорилгоор 

•    Шинээр гаргах үйлчилгээний талаар шинэ төлөвлөгөө гаргах, хангах

•    Сурталчилгаа, сугалаа, шагнал урамшуулал илгээх зорилгоор 

•    Бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл төлбөртэй үйлчилгээг үзүүлэх үед шаардлагатай нэхэмжлэх боловсруулах зорилгоор 

•    Тус байгуулгын үйлчилгээтэй холбоотой чухал мэдээлэл түгээх, шаардлагатай тохиолдолд холбоо барих зорилгоор  

•    Тус байгуулгын үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөлгүй ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 

•    Спам, зөвшөөрөлгүй нэвтрэх гэх мэт буруу ашиглалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 

•    Буруу ашиглалт илэрсэн тохиолдолд хэрэглэгчтэй холбоо барих, баталгаажуулах зорилгоор  

•    Хувь хүнд чиглэсэн зар сурталчилгаа илгээхийн тулд

•    Тус байгуулгын үйлчилгээтэй холбоотой мэдээлэл эсвэл тус байгуулгаас бусад компанийн сурталчилж буй зар сурталчилгааны мэдээллийг зарлах зорилгоор 

•    Хэрэглэгч бүрт тохируулсан үйлчилгээг үзүүлэх зорилгоор 


Гуравдагч этгээдэд хувийн мэдээллийг түгээх тухай

Хэрэглэгчийн өгсөн хувийн мэдээллийг хэрэглэгчээс шууд зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно. Гэвч хуулийн дагуу мэдээллийг тодруулах зорилгоор шаардсан тохиолдол, Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийн 6 дугаар заалтын дагуу мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ил болгож болно. 


Хувийн мэдээллийг хадгалах талаар

Хувийн мэдээллийг хадгалаж, хамгаалахдаа хувийн мэдээлэл алдах, ил болохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах (мэдээллийн аюулгүй байдлын арга хэмжээ) үүднээс зохих арга хэмжээг авна.


Цахим мэдээллийг зогсоох тухай

Хэрэглэгч нь тус байгуулгын цахим мэдээллийг хүлээн авах хүсэлгүй байгаа тохиолдолд тус байгуулгаас үүнийг цуцлахыг хүсч болно. Гэхдээ тус байгуулгын бүтээгдэхүүнийг худалдан авах журам, үйлчилгээний гүйцэтгэл гэх мэт бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг илгээхээс бусад тохиолдолд цуцлахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.


Хувийн мэдээллийг засах, устгах талаар

Хэрэв хэрэглэгч (төлөөлөгчийг оруулаад) хувийн мэдээллийг засах, устгах хүсэлт гарвал тус байгуулгын тодорхойлсон аргаар тухайн хүнийг шалгаж баталгаажуулсаны дараа шуурхай хариу өгнө. Хувийн мэдээллийг засах, устгахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.


Хувийн мэдээллийг хамгаалах тухай холбоо барих

Хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.

и-мэйл хаяг : [email protected]


Энэхүү вэб сайт дахь мэдээллийг зохицуулах тухай

 Энэхүү вэбсайт (uschool.mn домэйн) -д нууцлалын технологи болох SSL(Secure Sockets layer)-ийг ашиглаж, мэдээллийг нууцлах замаар аюулгүй байдлыг хангана.

Тус вэбсайт нь хэрэглэгчдэд саадгүй үйлчилгээ үзүүлэх үүднээс IP хаяг, (Cookie)гэж дууддаг ерөнхий технологийг ашигладаг. (Cookie)-ийг ашигласнаар хэрэглэгчийн тус вэб сайтад зочилсон мэдээллийг бичиж тэмдэглэснээр хэрэглэгч дараа дахин энэхүү вэб сайтад зочлоход хялбар болох болно.

Хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмжийн мэдээллийг (OS, сурталчилгааны ID, компьютерийн нэр, хэлний тохиргоо гэх мэт) авах тохиолдол ч бий. Мөн авсан мэдээллийг тус байгууллага танд өгсөн дотоод танигчтай холбож болно. Энэхүү мэдээлэл нь илүү сайн үйлчилгээ үзүүлэх үүднээс, мөн таныг мөн эсэхийг баталгаажуулах, хэвийн үйлчилгээ үзүүлэхэд саад болох хууль бус хуурамч үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ашиглаж байна.

Түүнчлэн тус байгууллага нь хэрэглэгчийн Cookie дэх мэдээлийг лавлан хянаснаар хэрэглэгчдийн нэвтрэх түүхийг мэдэж, сонирхолд нь чиглэсэн сурталчилгаа үзүүлэх гэх мэт маркетинг хийхэд ашиглах боломжтой.

Энэхүү вэбсайт нь вэбсайтын шинэчлэлт, чанарыг сайжруулахын тулд Google Analytics зэрэг хандалтыг хянах хэрэгслийг ашиглаж болно. Эдгээр хандалтыг хянах хэрэгсэл нь Cookie-ийг ашиглан мэдээлэл цуглуулдаг. Эдгээр хэрэгслүүдийн цуглуулсан мэдээлэлд хувийн мэдээлэл байхгүй болно.

* Cookie гэдэг нь тухайн хэрэглэгч вэбсайтыг үзсэн гэдэг мэдээллийг хэрэглэгчийн компьютер дээр бүртгэдэг функц юм. Cookie-нь овог нэр, имэйл хаяг гэх мэт хувийн мэдээллийг агуулдаггүй.

* Хэрэглэгч нь вэб хөтөчөө тохируулах замаар Cookie ашиглахаас татгалзаж болно. хэрэглэгчийн итгэж болох вэбсайтууд дээрх Cookie-ийг зөвшөөрөх боломжтой. Энэхүү вэбсайтыг саадгүй ашиглахын тулд энэ вэбсайт дээрх Cookie-ийг идэвхжүүлэх тохиргоог зөвлөж байна.

Тус байгуулга нь ISMS журмыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж, мэдээллийн аюулгүй байдал удирдлагын найдвартай системийг хадгалан ажиллах болно.

Шинэчлэгдсэн огноо: 2020 оны 6-р сарын 30