U-school Ашиглах журам
1 дүгээр зүйл. Зорилго
U-school цахим хичээлийг ашиглах журам нь (цаашид “Журам” гэх) U-school цахим сургалтын төв (цаашид “Тус компани” гэх) -өөс явуулах ”U-school цахим сургалт”-д (цаашид “Сургалт” гэх) хамрагдах тус байгууллага болон гишүүдийн хооронд ашиглана. Гишүүд нь тус сургалтанд хамрагдсанаар, энэхүү гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Түүнчлэн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг тус байгууллагын Нууцлалын бодлого хэсгээс харна уу.
2 дугаар зүйл. Ашиглах нөхцөл
1. Гишүүд нь энэхүү сургалтад хамрагдахдаа, шаардлагатай хэрэгсэл, програм хангамж,
харилцаа холбооны хэрэгсэлээ гэх мэтийг өөрөө хариуцна.
2. Дараах тохиолдолд гишүүдийн сургалтыг хэрэглээг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарлаж
болно.
① Интернетэд холбогдох боломжгүй газар ашиглах үед
② Харилцаа холбооны нөхцөлөөс хамаарч real time холбогдох боломжгүй үед
③ Нэвтрэх ID гэх мэт баталгаажуулалттай холбоотой гишүүнчлэлээ баталгаажуулж чадахгүй үед
3 дугаар зүйл. Гэрээ байгуулах
1. Хэрэглэгч U-school-ын вебсайтаар нэвтрэн (цаашид “Энэхүү вэбсайт” гэх) тус байгууллагаас гаргасан зааврын дагуу хүсэлт гарган бүртгүүлж тус байгууллага хүлээн зөвшөөрснөөр энэхүү гэрээг байгуулагдсанд тооцно.
2. Энэхүү гэрээ нь тус сургалтанд хамрагдах, хичээл сургалттай холбоотойгоор үүсэх бүхий л асуудалд хамаарах ба хэрэглэгч болон тус байгууллагын хооронд хийсэн гэрээ болно. Хэрэглэгч нь энэхүү гэрээг зөвшөөрснөөр, тухайн сургалт үйлчилгээг авах хүсэлт гаргана.Түүнчлэн энэхүү хичээл сургалтанд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4 дүгээр зүйл. Гишүүн болох
1. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, хэрэглэгч нь и-мэйл хаяг болон нууц үгээ бүртгүүлснээр тус сайтын гишүүн болж (цаашид “гишүүд” гэх) гишүүнчлэлийн статустай болно. Мөн тус сайтад нэвтрэх үеийн нэвтрэх ID нь , бүртгүүлсэн и-мэйл хаяг байх болно.
2. Хэрэглэгч нь гишүүнчлэлийн статустай болсноор, тус байгууллагаас явуулах сургалт үйлчилгээг (цаашид “энэхүү сургалт, үйлчилгээ” гэх) авах боломжтой болно.
3. Гишүүдээс төлбөртэй сургалт үйлчилгээ авах хүсэлт гаргаж, төлбөр төлсөн байдлыг тус байгууллагаас шалгаад баталгаажуулсан хүнээ Төлбөртэй сургалтын гишүүн гэж нэрлэнэ.
5 дугаар зүйл. Гишүүдийн мэдээлэл хариуцах
1. Гишүүд имэйл хаяг гэх мэт гишүүний мэдээллийг үнэн зөв бөглөж, баталгаажуулж өгнө. Мөн и-мэйл хаяг зэрэг гишүүдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй өөрөө тус сайт дахь гишүүний мэдээллээ засах эсвэл тус байгууллагад имэйл бичих эсвэл бичгээр хүсэлт гаргаж болно.И-мэйл хаяг буруугаас, гишүүдэд имэйл очоогүйгээс энэхүү сургалт, үйлчилгээнд хамрагдаж чадаагүй бол тус байгууллага хариуцлага хүлээхгүй болно.
2. Гишүүд нэвтрэх ID болон нууц үгээ (цаашид “ID” гэх) өөрсдөө хариуцна. Мөн ID зэргээ хадгалах, түүнийг ашиглаглахтай холбоотой бүхий л хариуцлагыг гишүүд өөрсдөө хүлээнэ.
3. ID-аа гишүүд зөвхөн өөрөө л ашиглана.Нэвтрэх нэрийг бусдад шилжүүлэх, худалдаалах, түрээслэх болон бусад байдлаар хаяж гээхгүй байх, эдгээр үйлдэл гарсан тохиолдолд тус хэрэглэгчийн аккаунтыг хүчингүй болгоно.
4. Тус байгууллага нь гишүүдийн зөвхөн нэвтрэх нэр болон нууц үгийг цуглуулах замаар гишүүдийг таних, нэвтрэх эрхийг баталгаажуулахад хангалттай бөгөөд өөр ямар нэгэн аргаар, гишүүдийг таних баталгаажуулах үүрэг хүлээхгүй.
5. Нэвтрэх нэрийг гуравдагч этгээд ашиглаж, тус байгууллагаас зааснаас бусад аргаар ашиглах, шилжүүлэх, худалдаалах, түрээсэлснээс үүсэх хохирлолд тус байгууллага хариуцлага хүлээхгүй.Гэхдээ тус байгууллагын санаатай эсвэл ноцтой алдаанаас үүдэн учруулсан хохиролд хамаарахгүй болно.
6. Нэвтрэх нэрээ алга болгосон, хулгайд алдсан эсвэл гуравдагч этгээд ашиглаж байсан нь нотлогдвол нэн даруй тус байгууллагад мэдэгдэж, компанаас өгсөн зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй.
7. Тус байгууллагын зүгээс үйлчилгээ явуулахаа түр хугацаагаар зогсоох мэдэгдэл гаргасан ч гишүүдийн мэдээллийг (имэйл хаяг гэх мэт)хэрэглэгч рүү чиглэсэн бүхий л мэдээллийн мэдэгдэл хийхэд (имэйл хаяг гэх мэт) ашиглаж болно.
6 дугаар зүйл. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлбар
1. Тус байгууллага нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухайд үнэн зөв тайлбар хийхэд хичээн ажиллаж байна. Гэхдээ бүтээгдэхүүний тухайд, тус сайт дээрх бусад контент нь үнэн зөв, бүрэн гүйцэд, найдвартай, сүүлийн үеийн, алдаа дутагдалгүй байна гэдэгт тус байгууллага баталгаа гаргахгүй.
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч ашиглах хугацааг тусад нь заасан байна.
7дугаар зүйл. Үнэ
1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нь тус сайтын бүтээгдэхүүний хуудсанд тавьсан үнэтэй адил байна.
2. Кампанит аянаас хамаарч бүтээгдэхүүний үнэд түр зуур өөрчлөлт орох тохиолдол бий. Кампанит аяны үед бүтээгдэхүүний үнэ нь тус сайтын сурталчилгааны хуудас дахь үнэ эсвэл тус сайтын бүтээгдэхүүний хуудсанд тавьсан үнэтэй адил байна.
3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх боломжтой. Мөн үйлчилгээний үнэ өөрчлөгдсөн байсан ч хэрэглэгчийн аль хэдийн худалдаж авсан бараа үйлчилгээний үнийн зөрүүг тус байгууллага буцаан олгохгүй. Мөн хэрэглэгчээс зөрүү төлбөр нэхэмжлэхгүй болно. Гэхдээ тус байгууллагагын санаатай эсвэл ноцтой алдаанаас үүдэн учруулсан хохиролд хамаарахгүй болно.
8 дугаар зүйл. Солих, цуцлах, бүтээгдэхүүн болон төлбөр буцаах
1. Тус байгууллагаас үзүүлж бүх л үйлчилгээ (цаашид “бүтээгдэхүүн” гэх) бүтээгдэхүүний чанараас хамааран энэхүү журамд зааснаас бусад тохиолдолд цуцлах, эсвэл бүтээгдэхүүн болон төлбөрийг буцаах боломжгүй болохыг анхаарна уу. Гэхдээ тус байгууллагын санаатай эсвэл ноцтой алдаанаас үүдэн учруулсан хохиролд хамаарахгүй болно.
9 дүгээр зүйл. Зохиогчийн эрх, оюуны өмчийн эрхийн талаар
1. Тус сайт дээр байрлуулсан мэдээлэл болон энэхүү сургалтын бүтээгдэхүүн, жишээ хувилбар, татаж авах боломжтой товхимол, багаж хэрэгсэл гэх мэт бүхий л контент зохиогчийн эрх (цаашид "Контент" гэх) нь тус байгууллага эсвэл гуравдагч этгээдийн эзэмшилд байх ба контент нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан байна. Мөн контентэд хамаарах шинэ бүтээл, санаа, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ноу-хау, шинэ санаантай холбоотой Патентын эрх, Ашигтай загварын гэрчилгээ, Дизайн гаргах эрх, Бизнесийн зээлийн, Оюуны өмчийн эрх түүнчлэн үйл ажиллагааны ашиг (цаашид "оюуны өмчийн эрх" гэх) нь тус байгууллага болон гуравдагч этгээдэд хамаарна.
2. Гишүүд контентыг зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглаж болно. Гишүүд нь контентыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх (бусад SNS-д нийтлэхдээ бодит байдлаар хуулбарлах багтана) болон худалдаалах, шилжүүлэх, олшруулах, зээлүүлэх, олон нийтэд дамжуулах эсвэл бусад хэлбэрээс үл хамааран тухайн гишүүдийн хувийн хэрэглээнээс давж ашиглахыг хатуу хориглоно.
3. Гишүүд нь өөрсдийн бичсэн зурвас болон бусад нийтлэл нь гуравдагч этгээдийн зохиогчийн эрх болон бусад эрхийг зөрчихгүй гэдгийг тус байгууллагад баталгаажуулж өгнө. Гишүүд зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу, тус байгууллагад хамаарагдах оюуны өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд тус байгууллага гишүүнчлэлийн бүртгэлийг цуцлах боломжтой. Мөн гишүүд нь тус байгууллагын өмнө хуулийн дагуу хариуцлага (хууль бус үйлдэлд хүлээлгэх хариуцлага, хохирлын хариуцлага, эрүүгийн шийтгэл гэх мэт) хүлээх болно.
4. Гишүүдийн оруулсан сургалтын агуулгатай холбоотой бүхий л мэдээлэлийг (цаашид "Оруулсан мэдээлэл" гэх) энэхүү сургалт, үйлчилгээг явуулах явцад, тус байгууллагын системийн бүтэцийг сайжруулах, засвар үйлчилгээг хийх зорилгоор тухайн сургалтыг сурталчлах зэргээр шаардлагатай хүрээнд, байнгын, үнэ төлбөргүйгээр, газарзүйн байршил хязгаарлалтгүйгээр хуулбарлах, сонирхолтой болгох,олон нийтэд дамжуулах гэх мэтээр Зохиогчийн эрх болон (Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 7-р зүйлийн эрхийг багтаасан) ,бусад бүхий л эрхүүдийг ашиглах шилжүүлэх боломжтой тусгай зөвшөөрлийг олгодог. Энэ тохиолдолд тус байгууллагын зүгээс шууд болон шууд бусаар лиценз ашиглахыг зөвшөөрсөн этгээдэд /гишүүнд/ зохиогчийн бүрэн эрхийг эдлүүлдэггүй болно.
10 дугаар зүйл. Шилжүүлэхийг хориглох
Гишүүнчлэлийн эрх нь бүртгэлтэй хувь хүнд хамаарах бөгөөд гуравдагч этгээд шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Бүртгэлээс хасах
1. Гишүүд тус байгууллагаас тогтоосон зааврын дагуу урьдчилан мэдэгдэх замаар энэхүү сургалт, үйлчилгээнээс татгалзах боломжтой. Мөн төлсөн төлбөрийг буцаан олгохгүй болно. Гэхдээ, энэ нь тус байгууллагын санаатай эсвэл ноцтой алдаанаас үүдэн учруулсан хохиролд хамаарахгүй болно.
2. Гишүүн нь энэхүү сургалтаас гарсан тохиолдолд сургалтад хамрагдах эрх нь цуцлагдана. Гэхдээ сургалтаас гарсны дараа ч тус байгууллага нь гишүүний энэхүү сургалтанд хамрагдаж байх үеийн нийтэлсэн мессеж, бусад санал тэдгээрийн үр дүнг хэвээр хадгалан ашиглах боломжтой.17-р зүйлийн мөн энэ хэсэгт хамаарна.
12 дугаар зүйл. Бараа, үйлчилгээний эрх зөрчигдөх
1. Тус байгууллага нь контентыг зохиох, боловсруулж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид үндэслэн үйлчилгээ үзүүлэх ба цаашид шинэчлэгдсэн шинэ мэдээ мэдээллээр хангах үүрэг хүлээгээгүй болно.Мөн контент нь гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрх болон бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байхын төлөө тус байгууллага нь дорвитой хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд контент нь сүүлийн үеийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсвэл гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрх бусад эрхийг зөрчихгүй гэсэн баталгаа биш юм.
2.Өмнөх заалтыг зөрчиж, контентыг зохиох , боловсруулж байх үед хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоолын тайлбарт илэрхий зөрчил алдаа байвал,гуравдагч этгээдийн оюуны өмчийн болон бусад этгээдийн эрхийг зөрчсөн байвал тус байгууллага нь тэрхүү илт алдаа, зөрчилгүй контентоор хангах болно. Контентын агуулгад хамаарал бүхий хариуцлагад энэхүү журамд тусгагдсан заалтыг хамруулах ба үүнээс бусад өөр ямар нэг нөхөн төлбөрийн хариуцлагыг (алдагдсан ашиг, алдагдсан боломж) тус байгууллага хүлээхгүй болно.
13 дугаар зүйл. Сургалт үйлчилгээ үзүүлэхийг зогсоох
Тус байгууллага нь доорх шалтгааны улмаас энэхүү сургалт үйлчилгээг бүхэлд нь буюу зарим хэсгийг түр хугацаагаар зогсоох боломжтой.Энэ тохиолдолд тус байгууллага нь гишүүддээ и-мэйл болон бусад хэлбэрээр аль болох урьдчилан мэдэгдэхийг хичээх болно. Гэхдээ, яаралтай тохиолдолд тус байгууллага нь гишүүд рүү урьдчилан холбоо барихгүйгээр энэхүү сургалт үйлчилгээг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг түр хугацаагаар зогсоох боломжтой.
(1) Энэхүү хичээл сургалтай холбоотой системийн засвар үйлчилгээг тогтмол эсвэл яаралтай хийх үед
(2) Газар хөдлөлт, гал түймэр, цунами, үер, ус алдалт, нар сар хиртэлт салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл эсвэл гуравдагч этгээд саад учруулсны улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд
(3) Серверийн компани эсвэл төлбөрийн системийн компани зэрэг тухайн сургалт үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах бизнесийн операторуудын ажил үйлчилгээ доголдсон эсвэл засвар үйлчилгээний улмаас зогссон тохиолдолд
(4) Бусад, тус байгууллага энэхүү үйлчилгээг түр зогсоох шаардлагатай гэж үзсэн үед
14 дүгээр зүйл. Гишүүдэд хориглох зүйл
1. Гишүүд нь энэхүү сайт болон сургалтын үйлчилгээг авахдаа дараах үйлдлийг хийхийг хориглоно.
(1) Тус сургалтанд хамрагдах үедээ хууль дүрэм ,энэхүү журам, бусад тусгай журмуудыг зөрчсөн үйлдэл
(2) Тус байгууллага, энэхүү сургалтын үйлчилгээ үзүүлэгч, болон бусад гуравдагч этгээдийн зохиогчийн эрх, олон нийтэд сурталчилах эрх, оюуны өмчийн эрх эсвэл хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих
(3) Тус байгууллага, энэхүү сургалт үйлчилгээ үзүүлэгч, болон бусад гуравдагч этгээдийг гүтгэн гүжирдэх, хувийн нууцад нь халдах,нэр төрийг нь сэвтээх
(4) Энэхүү сургалт, үйлчилгээний хэрэглэгч, бусад гуравдагч этгээдийг ятгах, гүтгэн гүжирдэх, нэр төрийг нь сэвтээх
(5) Тус хичээл сургалтыг хэвийн явуулахад саад учруулахуйц үйлдэл
(6) Энэхүү сайт эсвэл тус сургалт үйлчилгээний програм, мэдээллийн санг өөрчлөх буюу урвуу инженерчлэл хийх
(7) Бусад гишүүний ID болон нууц үгийг хууль бусаар ашиглах үйлдэл, ID болон нууц үгийг гуравдагч этгээдэд өгөх, шилжүүлэх, эсвэл гуравдагч этгээдтэй хуваалцах
(8) Хууль дүрэм, олон нийтийн дэг журам, ёс суртахууныг зөрчсөн үйлдэл
(9) Тус байгууллага эсвэл хэрэглэгчдэд хохирол учруулах үйлдэл, эсвэл тус байгууллага болон бусад компаниудын үйл ажиллагаа, бизнест саад учруулах
(10) Худал мэдээлэл оруулах
(11) Бусад гишүүд болон бусад гуравдагч этгээдэд төвөг учруулах үйлдэл,таагүй байдал үүсгэх, мөн хохирол учруулах
(12) Тус байгууллагын зөвшөөрөлгүйгээр энэхүү сургалт үйлчилгээнд хамрагдах зар сурталчилгаа, зарлал, ятгалга явуулах
(13) Ашгийн болон ашгийн бус зорилгоос үл хамааран бараа, үйлчилгээг зарж борлуулах, солилцох (үүнд сурталчилгаа хийх, мэдээлэх, ятгах зэрэг орно) зорилгоор мэдээлэл байршуулах эсвэл и-мэйл илгээх (компани зөвшөөрснөөс бусад тохиолдолд)
(14) Тус байгууллагын Support email-г бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлан хэвлэх
(15) Компани зохисгүй гэж үзсэн бусад үйлдэл
2. Хэрэглэгч нь өмнөх зүйлд заасан хоригийг зөрчсөний улмаас тус байгааллага нь бусад гишүүд болон гуравдагч этгээдээс хохирлын нэхэмжлэх хүлээн авсан тохиолдолд шүүхийн шийдвэр, зөвшилцөл эсвэл тохиролцсоны үндсэн дээр төлбөл зохих нийт төлбөрийг тус байгууллагад нөхөн төлөхийн сацуу тухайн асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах өмгөөллийн зардал, бусад бүхий л зардлыг тус байгуллагад төлнө.
3. Өмнөх зүйлийн заалтууд дээр нэмэн энэхүү зүйлийн аль нэг заалтыг зөрчсөн, эсвэл сэжиглэж байгаа тохиолдолд, мөн гуравдагч этгээдийн зүгээс зөрчсөн гэж үзвэл тус байгууллага нь өөрийн эрх мэдлийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийн аль нэгийг эсвэл бүхэлд нь авах боломжтой.Тус зөрчлийн талаарх сэжиг, гомдолыг эцэслэн шийдэх хүртэл тухайн арга хэмжээг үргэлжлүүлэх болно.Түүнчлэн гишүүд дотроос зөрчил гарсан гэж үзсэн ч тус байгууллага нь дараах арга хэмжээг авах үүрэг хүлээгээгүй бөгөөд доорх арга хэмжээг авах эсэхээ тус байгууллага өөрөө шийднэ.
(1) Зөрчилтэй хамаарал бүхий гишүүдийн нийтэлсэн мэдээллийг бүхэлд нь буюу зарим хэсгийг устгах эсвэл харуулахаа болих
(2) Зөрчилтэй хамаарал бүхий гишүүний энэхүү сургалтад хамрагдах байдлыг түдгэлзүүлэх арга хэмжээ авах
(3) Гомдол гаргасан гуравдагч этгээдэд хамаарал бүхий гишүүдийн нийтэлсэн мэдээллийг харуулах
4. 1-р зүйлийн хориотой заалтыг зөрчсөнөөр гишүүдэд учирсан хохирлыг тус байгууллага хариуцахгүй болно.Түүнчлэн тус байгууллага нь дээрх арга хэмжээг авсны дараа ,энэхүү зүйлд зөрчил байхгүй гэдэг нь тодорхой болсон ч тус байгууллага нь тухайн гишүүний устгасан Контентыг буцааж сэргээх үүрэг хүлээхгүй бөгөөд өөр ямар нэг хариуцлага үүрэхгүй.
15 дугаар зүйл. Нийгмийн эсрэг хүчийг устгах
1. Гишүүд болон тус байгууллага нь бусад талуудад дараах зүйлсийг батална.
(1) Тус байгууллага гэмт хэргийн бүлэглэл, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, гэмт хэргийн бүлгэмтэй шууд хамааралтай биш гишүүн, гэмт хэргийн бүлэглэлтэй хамааралтай хүн, хууль бус бизнес эрхлэгч болон бусад нийгмийн эсрэг хүчин (цаашид "нийгмийн эсрэг хүч" гэх) биш байх.
(2) Тус байгууллага нь нийгмийн эсрэг хүчинд хамааралтай болон тэдэнтэй ойр дотно харилцаатай хүмүүсийг хариуцлагатай ажилтнаар томилоогүй, ажилтан болгож аваагүй болно.
(3) Тус байгууллага нь нийгмийн эсрэг хүчний хооронд шууд болон шууд бус хөрөнгө, санхүүгийн харилцаа байхгүй. Мөн нийгмийн эсрэг хүчнүүдэд ямар ч шалтгаан байсан санхүүжүүлээгүй, цаашид ч санхүүжүүлэх төлөвлөгөө байхгүй болно.
2. Харилцагч тал нь өмнөх зүйлийн заалттай зөрчилдөнө гэж үзэх үндэслэлтэй дүгнэлт гаргавал гишүүд болон тус байгууллага нь энэхүү гэрээг цуцлах боломжтой.
16 дугаар зүйл. Гишүүнчлэлийг цуцлах
Гишүүн нь доорх зүйлийн аль нэгэнд хамаарах бол тус байгууллага нь урьдчилан мэдэгдэхгүйгээр тухайн гишүүний гишүүнчлэлийг цуцах, гэрээг цуцлах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох, бусад шаардлагатай арга хэмжээг нэн даруй авна. Энэ тохиолдолд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй болно. Мөн гишүүнчлэл цуцлагдаж, гэрээ цуцлагдсаны дараа ч гэсэн.
(1) 14 дүгээр зүйл "Гишүүдийн хориглох зүйл" -д хамаарах үйлдэл гаргасан тохиолдолд
(2) Дээрхээс гадна, энэхүү журмыг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд
(3) Гишүүнээр бүртгүүлэх өргөдөл гаргахдаа эсвэл гишүүний мэдээллийг өөрчлөх үед хуурамч мэдээлэл өгсөн нь нотлогдсон тохиолдолд
(4) Төлбөртэй гишүүнчлэл нь төлбөрөө төлөөгүй эсвэл төлбөрөө хойшлуулсан тохиолдолд
(5) Гишүүнтэй нэг жилээс илүү хугацаанд холбоо барьж чадахгүй бол
(6) Урьдах гишүүнчлэлийн эрх нь цуцлагдсан нь нотлогдвол
(7) Бусад, тус байгууллагаас гишүүний хувьд зохисгүй гэсэн үндэслэлтэй дүгнэлт гаргасан тохиолдолд
17 дугаар зүйл. Чөлөөлөгдөх заалт
1. Тухайн байгууллагыг буруутгах боломжгүй шалтгаанаас үүссэн хохирол, гишүүний зүгээс мэдээлэл ирсэн эсэхээс үл хамааран тусгай нөхцөл байдлаас үүссэн хохирол, шууд бус алдагдал, гэнэтийн хохирол, өгөгдөл алга болох, алдагдсан ашиг зэрэг нөхөн төлбөрийн хариуцлагыг ямар ч тохиолдолд тус байгууллага хүлээхгүй. Гэхдээ тус байгууллагын санаатай, ноцтой алдаанаас үүдсэн хохирол нь энэ зүйлд хамаарахгүй болно.
2. Гишүүн нь тухайн сайтад мэдээлэл илгээх, материал нийтлэх мөн бүртгүүлсэн мэдээллээ өөрийн хариуцлагын хүрээнд хадгалах бөгөөд тус байгууллага нь тухайн сайт дахь мэдээлэл хадгалалтад баталгаа гаргахгүй.
3.Тухайн сайт мөн түүнчлэн сургалт, үйлчилгээ явуулах нөхцөл байдал, үзүүлэх хурд, нэвтрэх боломж, ашиглалтын явцад тасалдалт үүсэхгүй гэх, бусад энэхүү журамд тусгагдаагүй заалтын тухайд тус байгууллага баталгаа гаргахгүй.
4. Компани нь сургалт болон үйлчилгээтэй холбоотой системийн дэмжлэг, засвар явуулах үүрэг хүлээхгүй болно. Мөн гишүүдэд зарлаж мэдэгдэлгүйгээр системийн засвар, өөрчлөлт, шинэчлэлт зэргийг хийж болно.
5. Энэхүү хичээл сургалтын агуулга дахь өөрчлөлт, үйлчилгээний таслалдалт, зогсолт, цуцлалт, сургалтын явцад гишүүдийн илгээсэн, байршуулсан эсвэл бүртгүүлсэн мэдээлэл устах, алдагдах, гишүүний статусаа алдах, энэ сургалт үйлчилгээг ашиглахтай холбоотойгоор мэдээлэл алга болох, тоног төхөөрөмжийн эвдрэл,энэ сургалт үйлчилгээний зогсолт, бусад сургалттай холбоотойгоор гишүүдэд учирсан бүхий л хохирол (өр төлбөрийн тооцоо, хууль бус үйлдэл ,бусад нэхэмжлэл зэрэг) -д тус байгууллага ямар ч нөхөн төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй.
18 дүгээр зүйл. Сургалт, үйлчилгээ үзүүлэхийг зогсоох
Хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд, тус байгууллага нь энэхүү сайтыг хаах, эсвэл сургалт үйлчилгээг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг зогсоох боломжтой. Энэ тохиолдолд байгууллагын зүгээс гишүүдэд 6 сарын өмнө бичгээр болон и-майл-ээр мэдэгдэнэ.
19 дүгээр зүйл. Баримтлах хууль, Харъяаллын шүүх
Энэхүү журамтай холбоотойгоор хэрэглэгч болон тус байгууллагын хооронд үүссэн аливаа маргааныг Монгол Улсын үндэслэн хуулиар шийдвэрлэнэ.
20 дугаар зүйл. Гэрээг шинэчлэх
Энэхүү журмын шинэчлэлт нь хэрэглэгч тус байгууллагатай хийсэн гэрээний зорилгыг зөрчихгүй байх ба өөрчлөх шаардлагатай байгаа, өөрчлөлт хийсний дараа энэхүү журмын утгын авцалдаа, бусад өөрчлөлтөд хамаарагдах нөхцөл байдлын үүднээс оновчтой байх.
Энэхүү журамд өөрчлөлт орсны дараа хэрэглэгч тус сургалт үйлчилгээг авсан тохиолдолд тухайн өөрчлөлтөд санал нийлсэн гэж үзэх тул үүнийг ойлгоно уу.
Хавсралт
Энэхүү журам нь 2020 оны 7-р сарын 1-ээс тогтох бөгөөд тухайн өдрөөс хэрэгжинэ.